Мэдээ, Нийтлэл

Холбоотой мэдээ

Мод тарих заавар, зөвөлгөө

- +
Бичсэн админ

   Хаврын улиралд таримал мод бутанд хийх арчилгаа

            Хаврын улирал эхэллээ. Гэхдээ энэ жилийн хавар дэлхийн цаг агаарын өөрчлөлтийг мэдрүүлсэн илүү сартай хавар болж байна. Цаашдын жилүүдэд ч хавар бусад улирлаас урт болох байх. хавар цаг агаарын хувьд хувирамтгай олон янз байдаг нь модлог ургамлын хувьд эрсдэлтэй улиралд тооцогдоно. Ялангуяа агаарын чийг дэх хур тунадас багатай монгол орон тэр дундаа Улаанбатарын бүс орчимд энэ асуудал онцгой сөрөг нөлөө хүндрэл үүсгэдэг. Энэхүү заавар зөвөлгөөг боловсруулахад Соёолж ххк-ийн мэргэжилтнүүдийн олон жилийн туршлага, ажиглалт дүгнэлт тулгуур дээр үндэслэн хийсэн тул та бүхэнд багагүй тус дэм болно гэдэгт итгэлтэй байна.

Бид ' мод таръя, орчноо ногооруулъя ' гэсэн том уриатай боловч энэхүү асуудал нь олон талын бэрхшээл үргүй зардал гаргасан байдал үүсэх нь олонтой байна. Иймд одоо бидэнд агуулаг багатай урианаас илүү мод ургуулах ухаан философио шинэчлэх нь чухал байна.

Ихэнх хүмүүс мод ургуулахад хамгийн чухал зүйл юу вэ? гэж асуудаг. Мод ургуулахад хамгийн чухал зүйл гэж байхгүй бүх юм чухал гэдгийг ухамсарлах нь энэхүү философийн агуулга болно. Ингээд та бидний бэлтгэсэн заавар зөвлөмжийг хүлээн авна уу.

 

                              Хавар мод бутны арчилгааг хэзээ эхлэх вэ?

   Модлог ургамлын арчилгааг жилийн 4 улиралд тухайн жилийн  цаг агаарийн ба ургамалийн төрөл онцлогт тааруулан хийнэ гэдгийг анхаарна уу. . Улаанбаатар орчимд сүүлийн 5 жилийн ажиглалтаар хаврын улирал урт болж  нь илт ажиглагдаж байгаа бөгөөд энэ нь  1-р сарын сүүлээс огцом дулаарах, өвлийн улиралд цас бага орох зэрэг нь модлог ургамалд сөргөөр нөлөөлж байна. Тиймээс 5 ес дуусмагц хаврын шинж тэмдэг илэрч байдаг тул тухайн мөчөөс хаврын модлог ургамлын арчилгааны ажил эхлэх ёстой, Өвөл хавар цас их орох нь модлог ургамалд маш сайнаар нөлөөлдөг. Цасны зузаан их байх нь хөрсний чийг бага алдагдаж үндсийг хөлдөхөөс хамгаалж хаврын цагт хайлж усалгаа болдог. Сайн хавар цастай гэж монголчууд ярьдаг.. Хаврын улиралд модлог ургамалд дараах төрлийн арчилгаа хийгдэнэ. Үүнд:

1.  Хаврын улиралд мод ургамал чийгээ их алддаг тухай

2. Нөмрөг хучлага хийх нь яагаад хэрэгтэй вэ

3. Тулгуур ба бэхэлгээ уяаг чангалан сайжруулах /өмнөх жилийн тарьсан модонд/

4. Тайралт ба хэлбэржүүлэлт

5. Усалгааг тогтвортой  хийх буюу мод усыг залгиж уудаггүй

харин шимж шингээдэг

6. Хөрсөнд  шим тэжээл бордоо өгөх  ба хөрсөнд хийгдэх бусад ажилууд

7. Мал амьтнаас хамгаалах

 

 

                                 1. Хаврын улиралд  мод ургамал чийгээ их алддаг

            . Хүмүүс бодохдоо өвөл хаврын цагт мод бут унтаж байгаа гэж боддог. Үндэс унтаж байгаа боловч модны бүхий л гадаргуу мөчир салаа бүхэн гадна орчны цаг агаартай нэг орчин болон амьсгалж байдаг. Өвлийн туршид хавар газар гэсэн үндэс ажиллаж хөрснөөс чийгийг авах хүртэл мод ургамал гол иш бол мөчирт байгаа өмнөх жилийн ус чийгээр амьдарч байдаг. Хаврын хуурайшилт салхинд өөрийн чийгээрээ даван гарах нь тухайн мод өнгөрсөн намар усалгаа арчилгаа аль хэр хийж байсантай маш их холбоотой. Мод ургамал хөрсөн дээр темпертур  +13-с дээш тасралтгүй 10 хоног үргэлжилсэний дараа үндэс сэрж ажиллаж эхэлдэг Намар хангалттай чийг усалгаатай байсан ургамал хаврыг сайн давж гарна. Хаврын хуурайшилтаас мод бутаа хамгаалахад цасаар тогоог дүүргэн хучих, 4 сараас эхлэн агаарын температур +50-с дээш гарсан үед шүршин услах ажиллагааг 10 хоног тутамд хийх нь зүйтэй.

                         2.  Нөмрөг хучлага ба тулгуур бэхэлгээ хийх нь яагаад хэрэгтэй вэ

    Хучлага бүтээлэг нь ургамлийг  хэт хүйтэнээс , салхиний  аясаар чийгээ алдахаас , хаврийн түлэгдэлтээс хамгаалдаг.Мөн Улаанбаатарын нөхцөлд агаарийн бохирдолоос  үүсэх хөө тортогноос хамгаална.

 Хучлага материалын хувьд зориулалтын материал байдаг бөгөөд мод бутанд өмсгөл ба бүтээх хучих хэлбэрээр хийдэг. Манайхаас харьцангуй дулаан чийглэг Хятадын Хөх хот, Бээжин хотуудад хүртэл 12 сараас 4 сар хүртэл даавуун материалаар зарим төрлийн сарнай, царс, гүйлсний төрлийн модыг бүтээж хучдагыг та бүхэн харсан байх. Тэгэхээр цаг уурын муу нөхцөлтэй Улаанбаатарын орчимд хучлага бүтээлгийг цаашид өргөнөөр  хэрэглэх нь зүйтэй юм

 

Хаврын түлэгдэлт гэдэг нь шилмүүст мод, гацуур, нарс, зарим төрлийн арц модонд тохиолддог. Энэ нь шилмүүст модны шилмүүс хаврын наранд хатаж шарлахыг хэлнэ. Үүний шалтгаан нь цаг агаарын өөрчлөлт хавар эрт болох мөн тухайн модны намрын арчилгаа, ус чийгний хангамжаас шууд хамааралтай. Салхи бол модны хувьд бас нэг асуудал юмаа. Салхи нь модны бүхий л хэсгийг хамарч байдаг тул модны чийгийг хамгийн их хорогдуулж байдаг. Нөгөө нэг сөрөг тал нь салхи модыг байнга хөдөлгөж байдгаараа модыг ядрааж стресст оруулдаг. Хүчтэй салхи мөчрийг хугалж үндсээр нь ховх татах ч бий. Шилжүүлэн суулгасан мод бутанд салхины хор нөлөө эхний жилд маш их.Учир нь эхний жилд мод тухайн орчин хөрсөндөө сайтар “ холбогдож барьцалдаж” өгөөгүй байдаг. Тухайн газартаа үндсээрээ бүрэн бэхжээгүй модыг салхи байнга ганхуулж хөдөлгөж байдаг нь тухайн модны үндэс гэмтэлд орж цаашид ургах боломжгүй үхүүлдэг. Салхи ба хаврын түлэгдэлтээс хагаалах арга нь модны тулгуур бэхэлгээ мөн хучлага юм. Өндөр нь 1,8м-с дээш модонд модны тулгуур бэхэлгээг зайлшгүй хийх шаардлагатай. Бэхэлгээг хийх арга олон янз бөгөөд олс, шургааг мод, зориулалтын бэхэлгээ байдаг. Тулгуур бэхэлгээг байнга шалгаж онцгой анхаарч байх шаардлагатай

 

 

 

 

 

 

 

4. Тайралт ба хэлбэржүүлэлт буюу Зөв тайралт ургалтыг идэвхижүүлнэ

Тайралтыг /prinung/  модлог ургамалд дараах шаардлагаар хийгддэг.

  1. Хатсан ба цаашид ургах чадваргүй хэсгийг модноос тайрч авах.Энэ нь түүний ургалтанд сайнаар нөлөөлнө. Хатсан мөчир салаа нь модон дээр байх нь үндэсний ачаалалд нөлөөлөх, цаашид ургалтын байдалд саад болсоор байдаг. Хатсан мөчир салаа нь цаашид бусдад нөлөөлж модны чийгийг алдахад сөрөг нөлөө үзүүлдэг.
  2. Эхний жилд суулгаж байгаа модонд туршлагтай ургуулагч нар тайралтийг хүчтэй хийдэг.Энэ нь тухай мод шилжүүлэн суулгалтийн ба худалдааний явцад үндэсний систем тодорхой хэмжээгээр гэмтсэн ба чийгээ алдсаний улмаас стрест орсон байдаг. Йим үед хийсэн хүчтэй тайралт нь үндэсний стерес ачаалалыг багасгаж өгсөнөөр  үндэс “ мотор цохих” аюулаас аврагдаж  үлдсэн мөчир салааг  ус чиигээр хангах чадвартай болдог
  3.  Тайралт нь  салаа мөчирүүд дээр хийгдсэнээр ургалтийн эрчим гол иш дээр төвлөрөж  ургалтийг дэмжиж байдагаараа   түүний өндөрийн өсөлтөнд дэмжлэг болдог

4. Тайралтын дараагийн ач холбогдол нь хэлбэржүүлэлтийн декоративный байдлыг бий болгож байдгаараа ногоон байгууламжийн арчилгааны чухал ажилд тооцогдоно.Жишээ нь сүүлийн үед манайд  хайлаасыг маш уран тайралт хийснээр дээд хэсгээр бөөрөнхий бөмбөгөр байдлыг гаргаж байгаа нь маш сайшаалтай юм, Тайралтын ажлыг 4-5-7-8  сард  мөн зориулалтын хайч хөрөө ашиглан хийдэг.Тайралт хэлбэржүүлэлт хийх маш олон арга байдаг бөгөөд энэ  тухай ном ,тайлбар  зураг интернетд хангалттай байдаг

Усалгааг тогтвортой  хийх буюу  мод усыг залгиж уудаггүй харин шимж шингээдэг

Хаврын хуурайшилттай улиралд усалгааг дараах байдлаар хийхийг зөвлөж байна.

1. Үндэсний тогоог боломж гарах бүр цасаар байнга дүүргэж байх. Цасны ус нь органик байдлаараа модонд шимтэй зөөлөн усанд тооцогддог. Мөн цас нь нарны элчээр хөрсөнд аажимдаа шингэдэг тул шланкны усалгаанаас давуу талтай юм. Хавар хөрс бүрэн гэсэж амжаагүй үед цасны ус аажимдаа шингэх чадвар нь илүү сайн усалгаа болдог.

2. Улаанбаатар орчмийн хаврын 4- 5 сар мод ургамалд онцгой эрсдэлтэй сард тооцогдоно.Учир  нь энд хур тундас маш бага мөн хаврын хуурай салхи шороон шуурга нь модлог ургамалын  хөрс ба  чийгийг их хэмжээгээр хорогдуулж эрсдэлийг бий болгож байдаг. Улаанбаатар орчимд  3 сарын 20-с хойш 5 сарын 10 хүртэл хугацаанд модыг 7 хоногт доод тал нь нэг  удаа услах ,5 сарын 20 –с 7 хоногт доод тал нь 3 удаа услаж байх нь дээрх эрсдэлээс аврах арга юм.

 Усалгааны хэмжээ нь тухайн модны төрөл зүйл , хэмжээ, нас, хөрсний байдал, нар болон сүүдэр талд байгаа эсэх,салхин далд байгаа юу зэргээс хамаарна.. Усалгаанд баримтлах зарчим нь "мод усыг уудаггүй шингээдэг" гэсэн ойлголтыг баримтлах ёстой. Адуу үхэр бол усыг уудаг харин мод ургамал бол аажимдаа үндсээр дамжуулан шимж авдаг. Энэ ойлголтын мөн чанар нь модыг нэг удаад их хэт их услах нь зөв биш. Харин тогтмол хугацаанд шаардлагатай усыг нь  тогтвортой өгөх ёстой гэсэн агуулга байгаа юм. Модыг байнга тогтвортой усалж байснаар үндэсний систем хялгасан сахлаг байдлаар бэхжиж усны шингээлтийг өөртөө татах чадвар нь сайжирдаг.Энэ  нь модны цаашид амьдарах чадварт  онцгой сайн нөлөөлдөг билээ.

3. Шүршиж услах нь ялангуяа шилмүүст мөн ногоон мод болох нарс, гацуур, хуш, арц модонд онцгой хамааралтай. Шилмүүст мод нь суулгалтаас 2 дахь жилдээ мөчрийн болон оройн хаталтаас болж үхэж байгаа нь Улаанбаатар хотод элбэг тохиолдож байна. Нөгөө нэг чухал асуудал бол шилмүүст мод нь агаарын бохирдлыг өөр дээрээ хамгийн их хүлээж авдаг юм. Та бүхэн Улаанбаатар хотын агаарын бохирдолтой газруудад нарс мод хав хар өнгөтэй болсныг олонтоо ажиглан харсан буйзаа. Шилмүүст мод ингэж хөө тортогт дарагдах нь түүний амьдралыг таслахад хангалттай шалтгаан болно. Иймд хавар дөнгөж дулаармагц шилмүүст модыг услах нь мөчир салаанд чийг өгөхөөс гадна түүнд наалдсан хөө тортогыг арилгаж нарны гэрлийг өөртөө шингээхэд онцгой ач холбогдолтой юм. Гэхдээ хавар эрт үед  усалгааг хийхдээ  мөчир салаа хөлдөлтөөс бүрэн гараагүй хэврэг байдаг тул гэмтээхээс сэргийлж зөөлөн хандах хэрэгтэй

                             6. Хөрсөнд  шим тэжээл бордоо өгөх  хучмалж хэрэглэх

 Улаанбаатар орчимд модлог ургамлийн үндэс 5 сарын  10 орчимоос  сэргэж  ургалт эхлэдэг. Хаврын үед модлог ургамлын хөрс шим тэжээлээ бүрэн шавхсан байдалтай байдаг тул тухайн модны аливаа нөхцөл байдалд тааруулан бордоо шим тэжээлийг өгөх хэрэгтэй. Хавар үндэсний ажиллагааг дэмжихийн тулд Азот  илүү орсон холимог бордоог өгөх нь зөв. Мод бутлаг ургамалд тааруулан үйлдвэрлэсэн Европийн эрдэс бордоо Соёолж төвд байгаа.Хамгийн сайн нь Голландийн Еверис брэндийн бордоо юм. Энэ бордоог нэг удаа хийсэн байхад бүтэн жилээ даадаг. Үрлэн хэлбэртэй хатуу байдалд оруулсан нь усалгааны явцад ургамалд аажмаар шингэж байдаг нь Еверисийн давуу тал юм. Мөн шим тэжээлийг адуу ба үхрийн баас  болох органик байдлаар өгөхд сайн байдаг. Нэг модонд том хүрзний хэмжээгээр 3 удаа адууны хомоол хийхэд  бүтэн жилийн туршд хангалттай шим тэжээл болдог. 

    Хавар хөрс гэсэж  эхлэигүүт модны  тогоон доторх хог ургамлыг цэвэрлэж хөрсийг 15-20 см гүн сиийрэгжүүлэх шаардалагтай. Ингэж сийрүүлэлт хийх нь хөрсийг хүчилтөрчөөр хангах, усны шиигэлтийг сайжруулж өгдөг. Модны  тогоо доторх  хөрсөнд өвс ба зэрлэг ургамал ургах нь хөрсний чийг  алдах шим тэжээлийн  өрсөлдөөн бий болгодог тул тэдгээрийг байнга  устгаж байх ёстой. Модны хөрсөнд байх нэг чухал зүйл нь Мulch буюу хучмалж юм.Хучмалжийг  органик материал болох мод зомгол,холтос зэргээр хийдэг, Хучмалж нь хөрсний чийгийг хадгалж байдагаараа маш чухал  юм. Хучмалжийн хувьд мөн Соёолжийн хөрсний үйлдвэрт хийгдсэн  50 л ийн хэмжээтэй  савласнаар байгааг дуулгахад таатай байна,         

 

7. Мал амьтнаас хамгаалах

     Тарьсан модонд дайсан мундахгүй.Үүнд: - Хот орчимын мал,мэрэгч амьтад туулай, огтоно.. Ялангуяа зуслангийн орчим болон мал байгаа газарт тарьж ургуулсан мод , бут тэдгээрийн хоол тэжээл болох нь харамсалтай.Хүмүүс зусландаа мод бут ихээр тарьдаг боловч тухайн хэсэгт нэг айл 20-30 ямаатай байхад тэр орчмын мод ургамлыг хаман идэхэд хангалттай тоо юм. Хүмүүс боломжоороо хашаа, хамгаалалт хийсэн боловч мал “яаж ийгээд л” орчихсон байдаг. Намар сайхан ургаад байсан мод хавар зусландаа ирэхэд годгор иш үлдээж устгасан байдаг. Хавар цагт малын өвс тэжээл ховор, тарчиг үед үхэр ямаа “юу тааралдсанаа” идэж устгадаг. Ойн тухай хуулийн:                                                                                                                                             29.1.5 д  “Ойжуулсан, ойн үр бэлтгэх зориулалтаар тусгаарласан болон тарьц, суулгац ургуулсан мод үржүүлгийн талбайд мод бэлтгэх, мал бэлчээхийг хориглосон” байдаг. Энэхүү заалтын дагуу малаа таны тарьж ургуулсан мод  ургамалд оруулж устгаж сүйтгэсэн тохиолдолд тухайн малын эзэнд хариуцлага тооцох хууль байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй.Тиймээс мод бутыг тарьж ургуулсан тухайн орчинд малтай байгаа айл, иргэдэд энэ хуулийн заалтийг  ойлгуулж, таниулан хэрэгжүүлэх шаардлагатай юм. Эцэст нь дахин зөвлөхөд  Мод ургуулахад хамгийн чухал зүйл гэж байхгүй бүх юм чухал гэдгийг санаж ажиллах нь чухал юм.

Соёолж ххк