Мэдээ, Нийтлэл

Холбоотой мэдээ

хомоолт

- +
Бичсэн админ

                                     Хомоолт 

                                                                                  /Органик бордоо / 

Манай компани нь олон жилийн судалгаа шинжилгээний үр дүнд бүтсэн мод, ургамалд зориулсан ямарч химийн бодисгүй цэвэр байгалийн гаралтай органик бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн худалдаанд гаргалаа. Та бүхэн өөрийн гадна ландшафтын ногоон ургамал болон ил талбайн хүнсний ногоогоо бордохдоо ямар нэгэн химийн бодис түүнээс гарах сөрөг нөлөөллөөс айхгүйгээр энэхүү бордоог ашиглан ургамлынхаа өсөлт хөгжилтийг дэмжих боломжтой боллоо. 

                                                                  

Энэхүү органик бордоог адууны хомоол 80% болон бусад дэмжигч материал оролцуулан компостын аргаар ялзруулан үйлдвэрлэсэн. Адууны хомоол нь өөртөө фосфор, азот, кали болон модлог ургамалд хэрэгтэй бусад жижиг элементүүдээр баялаг байдаг нь хөрсний бүтцийг сайжруулж, үндсэнд шим тэжээл өгөх өндөр ач холбогдолтойгоороо онцлог юм. 

Хэрэглэх зориулалт: Хомоолт органик бордоог гадна ландшафтын мод, бут зүлэг, цэцгийн мандал болон ил талбайн хүнсний ногоог бордоход хэрэглэнэ. 

Заавар: 

1. Шинээр мод, бут, зүлэг, мандлын цэцэг тарихад хөрсөнд нь 20-25%-ийг хийж холино. 

2. Урьд нь тарьсан зүлэг ба бусад ургамлыг бордохдоо хөрсөн дээгүүр нь жигд нимгэн цацаж тараана. Энэ нь цаашид усалгааны явцад хөрс ба үндсэнд шингэнэ. 

3. Мөн бордоог 150-200л усанд хийж хутган 3-4 өдрийн дараа ургамлыг услах байдлаар хэрэглэж болно. 

Анхаруулга: Сэрүүн газарт 6 сар хадгална. Хүүхэд ба хүнсний зүйлээс хол байлга.