Мэдээ, Нийтлэл

Холбоотой мэдээ

Хучмалж

- +
Бичсэн админ

                     ХУЧМАЛЖ /MULCH/

Та бүхэнд Соёолж ххк нь өөрийн үйлдвэрлэлийн шинэ бүтээгдэхүүнийг танилцуулж байна. 

- Хөрсний чийг хадгална. 

- Зэрлэг ургамлаас сэргийлнэ. 

- Усалгааг 60% хэмнэнэ.

- Хөрсний элэгдлээс сэргийлнэ. 

- Мод, ургамлын амьдрах, ургах  чадварыг нэмэгдүүлнэ. 

Хучмалжийн ач холбогдол

- Хучмалжийг хөрсний дээгүүр хучиж ашигласнаар хөрсний чийгийн усны ууршилтыг 50-80% багасгаж, мод ургамлын үндэс ус чийгээ удаан хугацаанд тогтвортой хадгалж ургалтын эрчим сайжирна.  

- Усны хэрэглээг хэмнэх ба энэ нь эдийн засгийн болон экологийн хувьд олон талын ач холбогдолтой.

- Хучмалжийг мод ургамалд хэрэглэснээр хортон шавьж, зэрлэг ургамал ургахаас сэргийлэх, тэдний өсөлт, тархалтыг хязгаарлаж байдгаараа хүрээлэн буй орчны хөгжилд чухал хэрэгцэээ болно.

- Хучмалжийг ихэнхдээ органик материал болох модоор хийдэг ба хөрсөнд олон талын ач холбогдолтойгоос гадна таны гадна ландшафтын орчныг чимэглэж өвөрмөц загвар дизайн гаргахад тусална.   

Хэрэглэх заавар

Хучмалжийг хөрсөн дээр 5-10 см зузаан хучиж хэрэглэнэ. 50 литр нь 1,8-2 м2 талбайг бүрхэнэ.