Мэдээ, Нийтлэл

Холбоотой мэдээ

Соёолж үрсэлгээний үйлдвэртэй танилцах өдөрлөг боллоо.

- +
Бичсэн админ

Манай компанийн хүлэмжийн аж ахуй дээр 4-р сарын 3-ны өдөр Соёолж үрсэлгээний үйлдвэртэй танилцах өдөрлөг болж мэргэжлийн байгууллагуудын төлөөлөгчид хүрэлцэн ирж үрсэлгээ хэрхэн хийж байгаатай танилцлаа.  Манай компани нь 2014 оны хот тохижилт, ой аж ахуй, мод үржүүлгийн чиглэлээр 15 сая ширхэг үрсэлгээ хийх төлөвлөгөөтэйгөөр ажиллаж байна. Бид Итали улсад үйлдвэрлэсэн үрсэлгээний автомат үйлдвэрлэлийн дамжлагыг ашиглалтанд оруулж шинэ технологи нэвтрүүлж байна. Энэхүү автомат дамжлага нь 50 гаран хүний ажлыг хийх чадвартай бүтээмж өндөр цаг хугацаа хэмнэсэн төхөөрмж юм. Энэ жилийн үрсэлгээний ажилд зориулж АНУ, Япон, Голланд, Герман, Хятад, ОХУ зэрэг
улсаас шинэ сортын үрийг импортлон оруулж ирэн үрсэлгээндээ ашиглаж байна. Мөн Герман улсаас имдортоор оруулж ирсэн хөвдөн хөрсийг үрсэлгээндээ ашиглаж байгаа нь ургамлын үндэслэтийг сайжруулж чанартай ургамал гаргах гол хүчин зүйлсийн нэг болж байгаа юм.