Хөрс

Terracult

- +
Бичсэн админ

Хөрс бас дахин хөрс. Хөрсгүйгээр юу ч ургахгүй. Хөрс шороо бол хүн байгаль хоёрын хүйн холбооны нэг  билээ. Бүх төрлийн ургамал, мод ургахад хөрс шаардлагатай. Учир нь  хөрс  аливаа ургамлын үндсийг хадгалж, түүнийг ус, шим тэжээлтэй нь холбож байдаг юм.

Мэдээж ургамал бүхэнд өөрийн онцлогт нь таарсан хөрс хэрэгтэй. Жишээ нь кактус элсэрхэг хайрган хөрсөнд ургадаг байхад Цахирмаа цэцэг огт өөр буюу хөвдөн хөрсөнд ургадаг. Мөн хүнсний ногооны ихэнх үрийг соёолуулахад тусгайлан бэлдсэн хөнгөн хөрс шаардлагатй байдаг бол зүлэг тарихад хар шороо ба элсний холимог байхад хангалттай.

Өнөө үед цэцэрлэгжүүлэлтэнд зориулсан байгалийн хөвд ба шавар, калцийн корбонат, бордоо зэргээр хөрс бэлтгэдэг олон компани бий болжээ. Үүний нэг нь Terracult юм. Terracult нь Германы гэр бүлийн эзэмшлийн бие даасан компани бөгөөд олон улсын зах зээл дээр хүлэр, хүлэрт хөвдөн хөрс үйлдвэрлэлийн талаар удаан хугацааны дадлага туршлагатай, өөрийн  гэсэн тогтвортой байр суурьтай болсон юм.

“Terracult” бренд бол олон улсын харилцагч нартаа зориулсан тус компанийн сайн үйлчилгээ, шилдэг чанарын төлөөлөл юм. Terracult-ийн  “Terracult green”, “Terracult blue”  гэсэн 2 бүтээгдэхүүн нь өнөөдөр тус компанийн Латви дахь үндсэн үйлдвэрээс гарч бүх тивүүдийн 50 гаруй улсад танигдаж амжилт олсон юм. Хөрсний гол материал нь цагаан, хүрэн, хар хүлэр юм. Эдгээр нь калцийн корбонат, шим тэжээл, шавар, перлит зэргийгагуулсан  бөгөөд ургамалд зориулсан учир өөр өөр онцлогтой байдаг.  Terracult нь чимэглэлийн ургамал, мод үржүүлэг, хүнсний ногоо, тусгай үржүүлэг зэрэг олон төрлийн ургамалд зориулсан хөрсийг үйлдвэрлэдэг.