Мод

Шинэс

- +
Бичсэн админ

Шинэс нь шилмүүсээ гүвдэг, нэг гэрт, салангид хүйст мод юм.  Дэлхий дээр шинэсний төрөлд 20  гаруй  зүйл байдаг ба манай оронд 3 зүйл шинэс ургадаг.  - Монголын  нөхцөлд  сибирь  шинэс  160-190  насандаа  бие  гүйцэх  бөгөөд  энэ  үедээ  24-26 м дундаж өндөртэй, 26-28 см дундаж диаметртэй байдаг.

Энэ  модны  өндөг  хэлбэртэй,  нэг  наст  найлзуурын  холтос  цайвар  сүрэл өнгөтэй, нүцгэн, заримдаа сийрэг  цөөн  үсэнцэртэй,  хуучин иш дээрх холтос нэн зузаан, гүнзгий  ан цав үүссэн байдаг.

Шинэсний оройн  нахиа  өргөн  шовгордуу  байхад  хажуугийнх   тал бөмбөлөг хэлбэртэй, шаравтар хүрэн өнгөтэй байх  ба  богиноссон  найлзуур   дээр   шилмүүс 25-50 ширхэгээр нэг багц үүсгэх бөгөөд жил бүрийн 9-р сарын  хоёрдугаар  хагаст  хатаж  унана. Шинэс  5-р сарын   сүүл 6-р сарын эхээр цэцэглэх ба цэцэглэлт 5-7 өдөр үргэлжилнэ.