Мод

Хайлаас

- +
Бичсэн админ

Хайлаас нь жил бүр цэцэглэж үрлэдэг мод юм. Манай орны ургамлын аймагт Одой хайлаас /Ulmus pumila/, том үрт хайлаас /U.macrocarpa/, Япон хайлаас /U.japonica/ гэсэн 3 зүйлээс хамгийн түгээмэл тархалттай нь одой хайлаас юм. Хайлаас нь хотын ногоон байгууламжийн гол мод болохоос гадна говь, цөлийн бүсэд цөлжилтөөс хамгаалах зурвас, төгөл байгуулахад нэн тохиромжтой.

Иимээс хээр, цөл хээрийн бүсийн мод үржүүлгийн газарт хайлаасыг үрээр ургуулан 2-3 настайд нь ойжуулалт, цөлжилтөөс хамгаалах зурваст тарьдаг. Хайлаас нь намхан сөөгөрхүү мод юм.   Одой хайлаасны ургалт нь 4-р сараас эхлэн 200 шахам хоног үргэлжилдэг. Цэцэглэсэний дараа 4-р сарын дундаас 5-р сарын дундуур навч нь дэлгэрдэг онцлогтой. Мөчир нь цайвар хүрэн, навч болон цэцгийн нахиа гадаад байдлаараа ялгаатай.