Мод

Нарс

- +
Бичсэн админ

20-45м өндөр ургадаг, 1м хүртэл бүдүүрч ургадаг том мод. Титем нь сийрэгдүү, залуу насандаа өргөн конус , болц гүйцсэн үедээ зөв биш өндгөн хэлбэртэй модны оройд өндөр өргөгдсөн байдаг. Модны иш нь титем хүртлээ бараг цилиндр хэлбэрийн гоолиг. Ишнийхээ дээд хэсгээр улаавтар, улаан шар, доод хэсгээрээ хүрэн саарал, орог саарал өнгийн зузаавтар холтостой. Шилмүүсний урт 5-10см нягт гадаргуутай хар ногоон өнгийн шилмүүстэй. Шилмүүсээ 2-3 жилд нэг удаа гөвнө. Нэг нахианаас хоёр шилмүүс гардаг. 
Эр эцэг буюу түрүү нь өндгөн хэлбэртэй бөгөөд найлзуурын суурь хэсэгтээ ороох маягаар байрлана. Цэцэглэж  байх үедээ тэрхүү модны залуу найлзуурын дээд хэсэгт 1-2 ширхэгээрээ байрласан эм цэцэг болох боргоцой үүснэ. 18 сарын дараа, өөрөөр хэлбэл дараа жилийнхээ 11 сард үр нь бүрэн боловсорно. Их үрийн жил 3-5 жилд нэг удаа давтагдана. Манай оронд нарсны боргоцойг 12-р сараас  дараа оны 4-р сар хүртэл түүдэг. Задгай газар ургасан нарс 8 наснаасаа , ойд ургасан нарс 30-40 наснаасаа үрээ өгч эхэлдэг.