Мод

Улиас

- +
Бичсэн админ

Улиас нь бургасны овогт хамаарагддаг модлог ургамал юм.

Манай оронд лавар навчит улиас, анхиланм улиас зонхилон тохиолддог ба 10-20м , хааяа 25м хүрэхүйц өндөр ургана. Хот суурин газрыг ногооруулахад дээрх 2 зүйл улиасыг өргөн ашигладаг. Улиасны нахиа олон тооны  нимгэн хайрснуудтай, ихэнх зүйлүүдийн навч том өргөн бөгөөд иш дээрээ цуваагаар байрладаг.

Улиас хоёр гэрт ургамал бөгөөд эр эм нь тусдаа салхиар тоосоо хүртээдэг онцлогтой. Молцог нь мөчрөөсөө доош унжсан баг цэцэг хэлбэртэй. Хавар эрт цэцэглэдэг. Улиасны үр 7-р сарын эхээр боловсорно. Хөвөн шиг зөөлөн цагаан ноолууртай үрээ салхиар тараадаг. Хот суурин газарт ургаж байгаа эм улиасны хөвөн мэт цагаан үр нь салхиар хийсч задрахаас нь урьтаж мөчрийг нь тайрах хэрэгтэй байдаг.