Мод

Цэнхэр гацуур

- +
Бичсэн админ

Цэнхэр  гацуур  нь  ландшафтын  үнэт мод бөгөөд  Хойд  Америк болон Канадын нутгуудад хаустай  10айлын нэг нь хашаандаа  цэнхэр  гацууртай  байдаг. Цэнхэр гацуур нь ногоон байгууламжийг чимж гоёмсог, онцгой харагдуулдаг.   Цэнхэр  гацуур  нь  12-15 м  өндөр,  3-3.5м-ийн  диаметртэй,  100 гаруй жил насалж чаддаг, -40С0-т  тэсвэртэй  ургамал  юм.   
Манай компани 2010 оноос эхлэн АНУ –ын Ореган мужын Sester Farms компанитай харилцаа тогтоон Монголд зарим төрлийн мод ургамлыг нутагшуулах, биологийн төрөл зүйлийг нэмэгдүүлэх /
интродукци/ судалгаа хийх болсон. Судалгааны ажлынхаа хүрээнд тус цэнхэр гацуурыг импортлон оруулж ирсэн бөгөөд энэ нь Монгол орны нутагт ургадаггүй боловч хүйтнийг даах чадварын winter hardness zone /WHZ/-ийн 2, 3 –р бүсийн америк канадын моднууд юм. Энэхүү судалгаа шинжилгээний ажил нь хотын ногоон байгууламж , ландшафт болон монгол орны модлог ургамлын төрөл зүйлийг нэмэгдүүлэх зориолготой юм.