Бут, сөөг

Монос

- +
Бичсэн админ

Өвөлд навчаа гөвдөг, багавтар мод юмуу том хэмжээний сөөг. Навч нь энгийн ээлж дараалсан байрлалтай эрт унадаг дагавар навчтай , цэцэг нь цагаан 5, 5-аараа багцалж байрладаг. Жимс нь хар юмуу бараан хүрэн өнгөтэй , 1 см орчим голчтой бөөрөнхийдүү өндгөн хэлбэртэй.

Үрээр болон мөчрөөр тарьж ургуулдаг. Хотын парк цэцэрлэгт тарихад тохиромжтой, гадаад байдлын хувьд гоёмсог цэцэг нь бал агуулдаг. Жимсийг нь эмнэлэгт хэрэглэдэг. Титмийн хэлбэржүүлэлт хяргалтыг сайн даадаг сөөг юм.