Бут, сөөг

Өрөл

- +
Бичсэн админ

10-12м өндөр ургаж, 20см хүртэл бүдүүрдэг мод. Навч нь элпис юмуу өндөгөн хэлбэртэй, навчны орой шовх, захаараа шүдэрхэг. Холтос нь бараан саарал. Цэцэг нь бүдэг цагаан , ягаан өнгөтэй ба 4-8-аар багцалж ургадаг. Цэцэглэсэн үедээ их гоёмсог, 5-р сарын дунд үеэр цэцэглэдэг.

Жимс нь бараг бөөрөнхий , 1см орчим диаметртэй. Хар бараан өнгөтэй, гашуун, намар 8-р сарын сүүлээр боловсордог. Хүйтнийг сайн даадаг. Хөнгөн хөрсөнд сайн ургадаг. Гадаад байдлаараа гоёмсог учир хотын гудамж талбай, албан байгууллага хувь хүмүүсийн хашаанд тарихад тохиромжтой, титмийн засалт хийхэд боломжтой.