Бут, сөөг

Шар хуайс

- +
Бичсэн админ

Шар хуайс нь цэцэрлэгжилтийн ажилд өргөн дэлгэр ашиглагддаг бут сөөг юм. Шар хуайсыг ихэнх тохиолдолд хамгаалах чиглэлээр ургамлан хашлаганд тарьдаг. Ингэж тарьж байгаа нь олон талын ач холбогдлыг агуулж байна. Үүнд:

  1. Ногоон байгууламжаа хүн, мал амьтан, машин техникийн сөрөг нөлөөллөөс хамгаалж байна.
  2. Бүтээн бий болгосон ногоо байгууламжаа , зам талбай болон бусад  зүйлээс ялгаварлан зааглаж байна.
  3. Ургамлан хашлагыг ямарч байдлаар засч хэлбэржүүлж, гадаад өнгө үзэмжийг сайжруулж болдог  сайн талтай.

Шар хуайсыг тарьсан үеэс л эхлэн ямар ч хэлбэр оруулан хэлбэржүүлж /жилдээ 2 удаа/ болдог. Шар хауйс 6-р сард цэцэглэдэг, жижигхэн шар цэцэгтэй, цэцэглэснээс хойш 40-50 хоногийн дараа үр нь боловсордог.