Бут, сөөг

Нохойн хошуу

- +
Бичсэн админ

Латинаар:Rosa canina L гэдэг ба Сарнайн (Rosaceae овгийн сөөг юм.Манай оронд 10 гаруй зүйлийн Нохойн хошуу ургадаг. Нохойн хошуу нь навчаа гөвдөг, 1-5 метр өндөр ургадаг модлог ургамал бөгөөд дэлхийн хойд бүсэд ургадаг өргөст зэрлэг сарнайн төрлийн ургамал юм.

Нохойн хошуу нь ягаан, цайвар ягаан өнгийн анхилуун үнэрт цэцэгтэй, гоёмсог, үзэсгэлэнтэй ургамал юм. Монголчууд Нохой хошуу цэцэглэхэд зун цаг ирлээ хэмээн үздэг бөгөөд Улаанбаатарт олон жилийн ажиглалтаар 6 сарын 2-ны үед нохой хошуу цэцэглэж 8 сарын сүүл, 9 сарын эхээр үр жимс нь боловсродог ажээ.