Бут, сөөг

Чацаргана

- +
Бичсэн админ

Байгальд өөрөө ургасан зэрлэг чацаргана 3-5м, харин таримал чацаргана арай нам ургах боловч анхнаас нь зөв тарьж технологийн аричлгаа тордолт хийсэн нөхцөлд түүнээс ч өндөр ургаж болно. Чацарганы гол иш нь тодорхой хугацааны дараа ургах чадваргүй болж хатахад түүний үндэснээс залуу ургамлууд сэргэн ургаж  амьдрал нь тасралтгүй үргэлжилдэг биологийн онцлогтой ургамал юм. Чацаргана 4-5 наснаас жимслэж эхлэнэ.

Чацаргана ургах орчны нөхцөлд гайхалтай амархан дасаж хурдан ургах боловч , ус чийг сайтай элсэрхэг хөрсөнд илүү дуртай. Чацаргана нь хөрс, усны горимыг зохицуулах , хөрсний үржил шимийг дээшлүүлэх, хамгаалах зэрэг экологийн өндөр ач холбогдолтойгоос гадна хүнс, эм зүй, гоо сайхан , өргөн хэрэглээний болон үйлдвэрлэлийн үнэт түүхий эд юм.