Тасалгааны цэцэг

Алаг халгана

- +
Бичсэн админ

Алаг навчтай гоёл чимэглэлийн ургамал юм. 60см-80см өндөр буталж ургадаг. Цэнхэр өнгийн жижиг цэцэг гаргана. Хиншүү, хярвас, тамхины утаа болон  эвгүй үнэрийг дардаг. Гэрэлтэй дулаахан газарт сайн ургана. 7 хоногт 2-3 удаа хөнгөн услах ба 14 хоногт 1 удаа бордож, сийрэгжүүлнэ. Хар шороон холимог хөрсөнд сайн ургах ба мөчрөөр үржүүлнэ.