Тасалгааны цэцэг

Ялдам цэцэг

- +
Бичсэн админ

Латин нэр нь Fuchsia. Монгол нэршил нь Ялдам цэцэг гэх бөгөөд заримдаа Гүнжийн нулимс ч гэж нэрлэх нь бий.  Өмнөд Америк болон шинэ Зеландаас гаралтай цэцэг юм. 1789 онд Англи улсад анх аваачиж шилжүүлэн тарьсанаас хойш дэлхий даяар өргөн тархжээ. 7000 гаруй төрөл зүйлийг нь одоогоор эрдэмтэд олж тогтоогоод байна. 80-120см хүртэл өндөр ургадаг.

Бутлаг болон унждаг хэлбэрээр ургадаг. Навч нь 3-5см хүртэл урт ургадаг ба хонхон хэлбэртэй ягаан, улаан, цагаан ,гүн ягаан өнгийн 4-6см орчим урттай цэцэгнүүд хавраас намар хүртэл цэцэглэдэг. Их гоёмсог цэцэгтэй тул цэцэг тарьдаг хүмүүсийн дунд ихэд өргөн тархсан цэцэг. Ус сайн шингээдэг, шим тэжээл сайтай, хөнгөн чанарын хөрсөнд суулгана. Хөрсийг хэт хатаах болох их услахаас сэргийлэх хэрэгтэй. Савны ёроолд хайрга эсвэл керамзит дэвсэж өгнө. Дүүжилдэг саванд тарьвал гоё үзэмжтэй харагддаг.