Тасалгааны цэцэг

Унтаахай

- +
Бичсэн админ

Энэ цэцгийн гарал үүслийг хөөн үзвэл Бразилийн ширэнгэн ой, Мексик, Өмнөд Африкаас гаралтай болох нь тогтоогджээ. Энэхүү цэцэгийг унтаахай хатан гэдэгээр нь манай цэцэгчид илүү сайн мэдэх байх. Энэ нэр нь наргүй сүүдэртэй үед навч цэцэгээ хумиад, нартай үед дэлгэрдэгээс үүдэлтэй юм.
Унтаахай цэцгийн навч нь ногоон, улаан, ягаан гэсэн өнгүүдтэй бөгөөд навчнуудын хэлбэр дүрс нь өөр байдаг. Унтаахай  төрөл зүйлээсээ шалтгаалан цагаан, шар, ягаан,улаан өнгийн цэцэгүүдээр гоёдог.           
Ихэнх унтаахай цэцгийн навч 3-4 хэсэг болон хуваагдсан байдаг ба зарим нь 9 хүртэл салаатай байдаг. Навч нь ногоон бөгөөд цагаан улаан өнгийн цэцэгстэй байдаг .