Тасалгааны цэцэг

Хулс

- +
Бичсэн админ

Хулс мөнгө дагуулдаг гэдгийг бид сайн мэднэ.  Дотроо суварган, мушгиа гээд олон төрөлтэй. Мөнгө дуудахын зэрэгцээ аж жаргалын гэсэн тодотгол энэхүү цэцэгт бас бий. Усанд ургадаг бөгөөд 7 хоногт нэг удаа усыг нь солих хэрэгтэй . Хулсыг худалдан авахдаа сондгой тоогоор нь авна. Тухайлбал  3, 5 буюу жаргал, зовлон, жаргал гэх мэтээр авна гэсэн үг.

Олноороо буюу багцаараа байх тусам  сайн ургадаг байна. Маш өндөр ургадаг, үндэс нь багсайтал ургасан тохиолдолд хөрсөнд суулгаж болно. Хөрсөнд суулгасан хулс усыг их хэмжээтэй шаарддаг аж. Мөн хулсыг ямар ч хэлбэрээр тайран ургуулж болдог бөгөөд тайрсан хэсэгт лааны тос түрхэх хэрэгтэй. Хэрвээ лааны тос түрхэхгүй бол хулс чийгээ алдаж, амархан үхдэг байна.