Тасалгааны цэцэг

Баримгана

- +
Бичсэн админ

Глоксиния буюу баримгана цэцэг хүн төрөлхтөнтэй ижилсээд 200 орчим жил болж байна. Тун үзэсгэлэнтэй бөгөөд өргөн тархсан булцуут ургамал. Гоёл чимэглэлийн ургамлын төрөлд орох бөгөөд үнэхээр үзэсгэлэнтэй цэцэгстэй.

Баримгана маань богино шилбэтэй, болцуут үндэстэй, навч нь 10-20 см урт, 8-15 см өргөн, өндгөн, зүрхэн том өргөн, цайвар ногоон, үслэг навчтай. Баримгана нь нил цэцгийн адил гэрэлсэг боловч нарны шууд тусгалаас хол сарнисан гэрэлд байрлуулбал илүү тохиромжтой. Услахдаа навчинд ус хүргэхгүйгээр услаарай. Хэт усалгаа нь булцууг гэмтээх магадлалтай тул доороос нь услах нь тохиромжтой. 4-р сараас 8-р сар хүртэл цэцэглэдэг Цэцэгний бордоогоор 14 хоногт нэг удаа бордоно.