Тасалгааны цэцэг

Зуун наст

- +
Бичсэн админ

Зуун наст буюу алоэг "Тасалгааны ургамлын хаан" хэмээн нэрлэдэг. Энэ ургамал эмчилгээний өвөрмөц чадвартай. Монголчууд бид энэхүү ургамлыг зуун наст хэмээн нэрлэсэн нь хүний насыг уртасгаж, ходоод гэдэсний болон бүдүүн гэдэсний өвчтэй бол өвчний зовиурыг арилгаж элдэв өвчнөөс хамгаалдаг байна. Алоэг ургуулахад онцгой арчилгаа шаардлагагүй. Энэ ургамал урагшаа буюу зүүн тийш харсан гэрэлтэй, дулаан цонх, цэвэр агаарт дуртай.

Зуун настыг сэрүүн өрөөнд байрлуулдаг бол аль болох цөөн услах ёстой. Усалгааг хийхдээ тасалгаанд хонуулсан усаар уславал илүү тохиромжтой.  7 хоногт 2-3 удаа услаж, 14 хоногт 1 удаа бордох ба 1 удаа хөрсний өнгөн хэсэгт сийрэгжүүлэлт хийнэ. Мөчрөөр болон үндэсний хуваагдлаар үржүүлж тарина.