Мандлын цэцэг

Тахиан залаа

- +
Бичсэн админ

Тахиан залаа нь  50-70 см хүртэл ургадаг, 10 см хүртэл урт гонзгой зууван навчтай. Цэцэг нь улаан, шар өнгөтэй бөгөөд 22 см хүртэл урт бортого хэлбэрийн баг цэцэг үүсгэн үзэмжтэй, гоёмсог хэлбэртэй ургадаг. Тасалгааны чимэглэлд ашиглагдахаас гадна гадаа цэцгийн мандалд ч тарьж болдог нэг наст өвслөг чимэглэлийн ургамал юм. Үрээр амархан үржинэ.