Мандлын цэцэг

Хун цэцэг

- +
Бичсэн админ

Нэг ба хоёр наст хэлбэрээр ургадаг. Хун цэцэг нь өндөр ба сортоосоо хамааран 10см-ээс 70 см хүртэл өндөр ургадаг. Нэг наст хун цэцгийг эрт цэцэглүүлэхийн тулд үрээр хавар 2-3-р сард үрслүүлэх нь тохиромжтой бөгөөд эсвэл 18-20 градусын дулаантай болсон үед гадна талбайд шууд үрээр тарьж болно. Иш нь модлог учир ган болон цаг агаарын өөрчлөлтийг даах чадвартай.Ягаан, нил ягаан, цагаан, улаан болон алагласан өнгөтэй, дан болон давхар дэлбээтэй, сагсгар болон энгийн хэлбэрийн олон төрлийн цэцэгтэй ургамал юм.

Хэт их өндөр болдоггүй олон өнгийн цэцэгтэй тул гадна талбайн тохижилт чимэглэлд ашиглахад тохиромжтой.Ургалтын туршид соёололт, цэцэглэлт, үр боловсрох үеүдэд гумины бордоогоор болон цэцэглэлтийг дэмжих бордоогоор 14 хоногт 1 удаа бордож өгнө. Сүүлийн үед хун цэцгийн маш олон төрөл сортууд шинээр гарч ирж байна.