Мэдээ, Нийтлэл

Холбоотой мэдээ

Интродукци гэж юу вэ?

- +
Бичсэн админ

Ой модны бүтээмжийг дээшлүүлэх, биологийн төрөл, зүйлийг баяжуулах, модлог ургамлын үр өгөөж, модлогийн чанар, нөөцийг сайжруулах арга ажиллагааны нэг хэлбэр бол мод, сөөгний интродукци юм. Интродукци нь латин хэлний “introductio” буюу оруулах, удиртгал болгох, нэвтрүүлэх гэсэн үгнээс гаралтай аж. Интродукцийн эцсийн үр дүн бол нутагшсан экзот ургамал юм. Экзот гэдэг үг нь грекийн”exotikos” буюу харь газрын, харь орны гэсэн утгатай үгнээс үүдэлтэй.

Хүн төрөлхтөн сонирхсон ургамал, амьтнаа нэг улсаас нөгөө улсад, тивээс тивд шилжүүлж, нутагшуулах гэж оролдсон нь их эртнийх. Ялангуяа хоёр зууны дотор ургамлын интродукци өргөн хүрээтэй явагдсан. Шинэ газар орны хөрс, уур амьсгал, экологийн нөхцөл экзот болох ургамлын унаган нутгийнхтай ижил төстэй буюу илүү зөөлөн байх тусам интродукцийн зорилго хангагдах нь хялбар болдог. Интродукцийн ажлыг урьд сонирхсон хувь хүмүүс хийдэг байсан бол эдүгээ улс орны төр засгийн бодлого болон хэрэгжиж, эрдэм шинжилгээний байгууллага, дендрари, арборетум, ботаникийн цэцэрлэг, төвүүд өргөн хүрээтэй хийхийн зэрэгцээ мод, сөөгний үр,суулгац материал харилцан солилцох, олон улсын хүрээнд хамтарсан хайгуул судалгааны ажил эрхлэх болжээ.

Манай компанийн хувьд 2005  оноос эхлэн Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх , модлог ургамлын биологийн төрөл зүйлийг нэмэх интродукцийн судалгааны ажлыг хийж байгаа билээ.

Энэ талаар Оросын Сибирийн бүс, Хятадын Хянганы нуруу, Харбины чиглэл, Канад болон Америкийн хүйтэн бүсүүдийн хэсгээр ландшафтын ургамлын судалгаа хийсэн. Үүний үр дүнд 4 төрлийн модыг сонгон авч Монголд нутагшуулах ажлыг  хийж эхэлсэн.  

 

Эдгээрт:

- Цэнхэр гацуур

- Босоо улиас

- Царс

- Яшил зэрэг моддыг Америкаас авчирч интодукцийн ажлыг эхлүүлж байна. Мэдээж интродукци хийнэ гэдэг нь урт удаан хугацааны тэвчээр, хөрөнгө их зарсан ажил боловч их гэгээлэг бөгөөд заавал хийх ёстой зүйлсийн нэг юм. Хүн төрөлхтөн ургамалтай харьцаж эхэлсэн цагаас бие биенийхээ нутгийн ургамлыг солилцон ургуулж эхэлсэн баялаг түүхтэй. 16-р зууны үед интродукцийн талаар Хятад, Япон, Англичууд маш их зүйл хийсэн байдаг. Үүний үр дүнд Хятадад ургадаг олон ургамал Японруу шилжиж, Японд ургадаг нилээд тооны ургамал Англи, Хойд Америкт ургадаг болсон юм.

Дээрх төрлүүдээс хамгийн гайхамшигтай нь цэнхэр гацуур юм. Энэ нь гацуурын төрөлдөө багтдаг ба нарс гацуурын төрлөөс эрлийзжүүлж гаргаж авсан мод юм.

Цэнхэр гацуурын түүх

Цэнхэр гацуур бол ландшафтын үнэт мод юм. Хойд Америк болон канадын нутгуудад хаустай 10айлын нэг нь хашаандаа цэнхэр гацууртай байдаг. Цэнхэр гацуур нь ногоон байгууламжийг чимж гоёмсог, онцгой харагдуулдаг. Цэнхэр гацуур  12-15 м өндөр, 3-3.5м-ийн диаметртэй, 100 гаруй жил насалж чаддаг, -40оС-т тэсвэртэй ургамал бөгөөд winter hardness zone буюу 2-р бүсийн ургамал юм. Оросын ургуулагч нар 2002 оноос эхлэн цэнхэр гацуурыг ургуулж эхэлсэн нь амжилттай  болсон . Харин манай компани энэхүү цэнхэр гацуурыг Монголд нутагшуулах, интродукцийн ажлыг 2010 оноос хийж эхэлсэн бөгөөд нутагшуулах ажил маань амжилттай болсон. Цэнхэр гацуурыг Улаанбаатар хот дотор болон хотын ойр орчимд ургуулж байна.