Мэдээ, Нийтлэл

Холбоотой мэдээ

Модлог ургамлын тэсвэрлэх бүсийн тухай

- +
Бичсэн админ

Тансаг байдлыг  эрхэмлэдэг олон хүмүүс чамин ургамал үржүүлж өөрийн амьдралаа чимэх мөрөөдөлтэй байдаг боловч тэр бүр санаагаар болдоггүй.

1915 онд Санкт-Петербургийн  Императорын Ойн хүрээлэнгийн  Ерөнхий цэцэрлэгч Эгберт Вольф “Нутгийн байгаль орчин ядуу дорой харагдахын хирээр соёлт хүнд орчин тойрноо гайхамшигт ургамлаар чимэх тэмүүлэл төрж, шим ертөнцийг шүтэн бишрэгч  маань өөрийн мөрөөдлөө хэрэгжүүлэхийн тулд  дэлхийн орон бүрээс  тэдгээр гайхамшигт ургамлуудыг цуглуулан түүний үр жимсээр өөрийн эргэн тойрноо чимдэг. Гэвч тэд өөрийн бойжуулагч, асран хамгаалагчдаа тэр бүр талархаж чадалгүй зарим нь гундаж бас үхэх нь бий ...” гэж бичиж байжээ.

Америк тивийг нээсэн,  Европийн Их гүрнүүд Ази Африкийн орнуудын эзлэн түрэмгийлсэн үеэс ургамал судлал -  газар зүйн мэдлэг хүрээгээ огцом тэлсэн байна. Энэ нь Францад “акклиматизаци” цаг уурыг өөрчлөх талаар ид сонирхож ажиллаж байсан үе юм.  (Гурский, 1957). Францын колонийн үеийн орчны цаг уурыг өөрчлөгчид Ж. Б. Ламаркийн “Амьд организмын өөрөө аажимдаа өөрчлөгдөх, ургамлын өөрчлөлтөд «дасгал»-ын нөлөө, «тааламжтай» шинж тэмдэг удамших”  санаануудыг  ашиглан Европт халуун орны модны үнэт сортуудыг нутагшуулахаар оролдож байсан байна. Энэхүү найдлага хожим гашуун туршлага болон үлджээ.  Дю Брейль, “Мод судлалын курс” номын зохиогч (1837, Орост 1852)   энэхүү шинэхэн гэнэн мөрөөдлийн улмаас Франц руу халуун, дулаан орны ургамлыг зохион байгуулалтгүй замбараагүй зөөвөрлөж байсан ч дулаан орны нэг ч ургамал манай хүйтэн өвлийг тэсвэрлээгүй юм.   Байгаль ургамлыг зөвхөн орчны тодорхой нөхцөлд ургахаар бүтээсэн байдаг. Харин бид ургамлын бүтэц зохион байгуулалтыг өөрчилж чадахгүй.

Иймд мод үржүүлэгчид интродукцийг зохион байгуулахдаа модны төрөл, зүйл  бүрт  ургах бүх нөхцлийг (онцгойлон температур) бүрдүүлэхийн тулд байгальд зэрлэгээр ургаж буй модны төрөл, зүйл бүр ямар нөхцөлд ургаж байгааг нарийчлан судлах  ёстой. Тэрээр ургамлыг байгалийн өөр нөхцөлд аажмаар дасгаж болно гэдэг үзлийг үгүйсгэж шүүмжлэлтэй ханддаг нэгэн байсан. Гэвч модлог ургамлын шинж чанарыг өөрчлөх боломжгүй гэсэн дүгнэлт практикт батлагдаагүй юм. Ургамал түүний ургаж буй онгон орчныг нь судлах уриа өнөөг хүртэл ач холбогдлоо бүрэн хадгалсаар иржээ.

Санкт-Петербург хот үүсэн байгуулагдсаны эхэн буюу интродукци,  цаг уурыг өөрчлөх  онол, практик хараахан үүсч хөгжөөгүй байхад модны суулгац материалыг цаг агаар арай зөөлөн өмнөд нутаг болон Оросын өмнөд мужаас тээвэрлэн авчирдаг байжээ. Тэдгээрээс олон мод тэсвэрлээгүй тэр дороо хөлдөж байсан байна.

1765 - 1769 онуудад Шведийн иргэн Карл Линеягийн “Шашны номлогч”-дын нэг болох  Юхан Фальк (Иван)    Анагаах ухааны   цэцэрлэгт хүрээлэнг (одоогийн В.Л. Комаровын нэрэмжит  Ботаникийн ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн) удирдаж байжээ. Фальк  интродукцийг амжилттай хийхэд өвөлд тэсвэртэй чанар нь тэргүүлэх ач холбогдолтой болохыг үнэлж байсан интродукцийн анхны судлаач юм (Булыгин, Фирсов, 1998; 2001). Фалк тэр үедээ цэцэрлэгт хүрээлэнд хус мод зонхилж байсныг анзаарч “..Эндхийн харгис цаг агаарт өөр хэдхэн л мод, өвслөг ургамал л хус шиг сайхан зохицно. .... Европт цэцэрлэгт хүрээлэн  чимэхийг эрхэмлэдэг өвслөг ургамалаас их л цөөхөн нь эндхийн сэрүүн хязгаарт   ашиг тусаа өгч болох юм. (“Аллей, шпалерникийн цэцэрлэгч тохиромжтой эндийн мод, сөөгний тухайд”, 1766). Сонирхолтой нь энэ үеэс Европын газар нутгийг тэсвэрлэх бүсээр нь ангилах ажлын суурь тавигдаж байсныг харж болно. Фаль тэр үед Сибирь, Татарын нэг өргөрөгт ижил цаг агаартай газар ургадаг олон цэцэгт өвслөг ургамал тэдгээрийн төрөл зүйлийг Петербургийн цэцэрлэгт хүрээлэнд тарихгүй “Тэгсэн хэрнээ харин гадаадууд шиг тэр өвслөг ургамлыг өөрийн нутагт үржүүлээд дараа нь бидэнд зарж” байсныг хараад гайхсан байна.

Интродукцийн эхний үед ил талбайд модлог ургамлал үржүүлэхэд гол саад болж буй хүчин зүйл бол өвөлд тэсвэрэх чанар  сул, хангалтгүй гэдэг нь тодорхой болсон. (Фишер, 1837; Шредер, 1861; Вольф, 1917). Гоёл чимэглэлийн, үр жимсний болон ойн ургамлын практик ач холбогдол нь тухайн нөхцөлд хэрхэн өвөлжиж байгаагаас тодорхой хэмжээгээр хамаардаг (Гурский, 1957).

Эрдэмтэд модлог ургамал хөлдөж буй шалтгааныг тайлахаар дээр үеэс ажиллаж байжээ. Өвөлд тэсвэрлэх чадварын талаарх  орчин үеийн онолын суурийг Н.А Максимов, түүний шавь, дагалдагчдын (И. И. Туманов О. А. Красавцев, Г. А. Самыгин ба бусад) сонгодог судалгаан дээр үндэслэсэн  тавьсан байна. Э. Л. Вольф (1915 с. 450) : “Н. А. Максимов ургамал хөлдөлтийн  гол фактор бол хасах температур бус харин ургамалд бүрэлдэж буй мөс буюу хөлдөлтийн үед хатуу хэлбэрт шилжсэн ус, түүний хэмжээ юм. Ургамалд ус хэдий бага агуулагдаж байна, төдий чинээ хүйтний улмаас үхэх аюул бага нүүрлэнэ гэсэн үг.  Ургамлын хүйтнийг тэсвэрлэх чанар  өөр өөр байдаг нь хөлдөлтийн хортой үр дагаврыг багасгаж улмаар  бүрэн хамгаалах үйлчилгээтэй сахарын уусмалын агууламж янз бүр байдагтай холбоотой. Энэ төрлийн хамгаалах ач холбогдолтой бодисын агууламж нэмэгдэх нь усны бага агууламжийн нэг адил нөлөөтэй. Эсийн үхэл хөлдөх, гэсэх нөхцлөөс хамаарахаас гадна эсийн өөрийнх нь онцлогтой холбоотой. Гэнэтийн хөлдөлтийн үед мөс эсийн гадна бус дотор нь үүсдэг. Протопласт дотор агуулагдах ус хөлдсөнөөс ургамал үхнэ. Хүйтэнд “чийрэгжсэн” эсүүд хүртэл зөвхөн аажим хөлдөлтөнд тэсвэртэй байдаг. Ердийн нөхцөлд ургамал өвөлжихөд ургамлын дотор мөс үүсэх нь нийтлэг байдаг бөгөөд “чийрэг” протопласт усгүйжихээс гадна механик өөрчлөлтөд тэсвэртэй байдаг. Хэт бага температурын үед ургамлын үхэл нь эс  доторхи ус хөлдөж  эсийн хэсгүүд дундуур урсах боломжгүй болсонтой холбоотой байж болно.  (Самыгин, 1974).

Шинэ орчинд ургамлын тэсвэрлэх чадварын талаар урьдчилсан дүгнэлт хийхэд    анх А. Н. Красновын  дэвшүүлж, хожим Г. Майров (Mayer, 1906, 1909) нарийвчлан судалж практикт нэвтрүүлсэн (климатический аналог) цаг уурын аналог арга нь өнөөдрийг хүртэл алдартай хэвээр байна. Майров тэр үедээ газар зүйн өөр өөр бүсээс олон төрлийн модлог ургамлыг   нутагшуулахаар Германд хэдэн арван жил уйгагүй ажиглалт судалгаа хийсэн  дэлхийн бөмбөрцгийн хойд хэсгийн модлог ургамлыг хамгийн сайн мэдлэгтэй шилдэг  мэргэжилтэн байсан.

Майор зөвхөн Ой судлаач-мод судлаач байсан бөгөөд өөрийн боловсруулсан арга зүйг мод үржүүлэгт хэрэглэснээс өвслөг ургамалд хэрэглээгүйг тэмдэглэх хэрэгтэй. Интродукцэд урьдчилсан таамаглал дэвшүүлэхэд энэхүү арга нь хэдийгээр дүрэм болохгүй ч тодорхой хандлагыг өгч чадна (Шулькина 1987). (климатический аналог)-ын арга өвслөг ургамалд  нэвтрэхтэй зэрэгцэн үл ойлгох  асуудал үүссэн байна. “Аббисинский улаанбуудай, Өмнөд Америкийн төмсний тариалалт амжилттай ургасан...  Кольскийн аралд “аклиматический аналог” схем-ын арга тохирдоггүй. Ургамлын орчин, өвсний орчин өөр өөр байдаг. Төмс улаанбуудай 2-ын хувьд хувьд өвөлжих зарчим нэг их ялгаагүй. Учир нь төмсний булцуу зооринд, улаанбуудай амбарт тус тус өвөлждөг” (Гурский, 1957, с.35). Олон наст өвслөг ургамлын хувьд нэг наст өвслөг  ургамлыг бодвол организм ба  орны холбоог маш тодорхой илэрхийлдэг онцлогтой учир интродукцын амжилт нь тухайн ургамалд  амьдрах таатай нөхцлийг  аль хир бүрдүүлснээс хамаарна.(Шулькина, 1987).

Модлог ургамлууд амьдралын өөр өөр хэлбэрт хамаардаг бөгөөд өчүүхэн өвслөг ургамлаас том хэмжээний мод хүртэл хэмжээгээрээ  хоорондоо их ялгаатай.  Модыг  шинэ орчин,  цаг агаарын хатуу нөхцөлд шилжүүлэхэд их хэцүү. Нөхөн төлжих булцуунууд нь хөрсний гадаргуунаас их дээр байдаг. Олон төрлийн өвслөг ургамлын хувьд хүчтэй хөлдөлт  тийм ч аюултай бус. Өвслөг ургамал өөрөө хурдан сэргэж ургаж чаддаг. Хамгийн намхан модлог,  өвслөг, хагас өвслөг, тэр бүү хэл мөнх ногоон мод ч цасан дор өвөлжиж байгаль цаг агаарын хэд хэдэн бүсийг хамран өргөн уудам газар тархсан байдаг.

Г. Майорын климатический аналог –ын арга нь цаг агаарын нөхцөл ойр байх тусам модлог ургамлын интродукци амжилттай хэрэгжинэ гэдэг санааг дэвшүүлдэг. Гэхдээ үүнийг хавтгайруулж цаг агаарын нэг бүсээс өөр бүсэд интродукцийг хийж болохгүй. (Некрасов, 1980). Энэхүү арга нь интродукцийн материал авах улс орон сонгоход ерөнхий баримжаа авах боломж олгодог тул ерөнхийд нь хамгийн бодитойд тооцно.   

Э. Л. Вольф (1915) Оросын европын хэсэгт интродукцийн бүсчлэл хийхийг оролдсон. Тэрээр тухайн үед 9 сарын температурын изотерм,  Орост нэлээд тархсан жимсний, усан үзмийн тархацад суурилан бүсчлэлийн схем боловсруулсан байна. Вольф 3 мужаас бүрдсэн газар нутгийг 7 бүсчлэлд хуваажээ.  6-р бүс буюу “Крайный Юг” нь үйлдвэрлэлийн чиглэлээр миндаль тариалдаг Крымийн Өмнөд эрэг, Кавказын Хар тэнгисийн эрэг болон Ар Кавказыг бүхэлд нь  хамарсан нутаг. Энэ бүсийн хойд хил 9 сарын изотермтэй бараг ижил +19°С байна. Усан үзмийн тариалан эрхэлдэг 5 дахь бүсийн хойд хил орчмын 9 сарын изотерм +16°С байна. Усан үзэм (Vitis vinfera) тариалагчдын нутаг буюу  4-р бүсийн хойд хилийн 9 сарын изотерм (+14°С) байна. “Дундад Орос” буюу Вольфын ангиллаар 3-р бүслүүрийн хойд хил (тухайн үед) 9 сарын изотермийн +13°С тай бараг давхцана.  2-р бүслүүрийн хойд хил 9-р сарын изотермийн 11°С, 12°С-ын хооронд байна. 1-р бүслүүрийн хойд хил буюу интоор, алимийн цэцэрлэг тархсан цэцэрлэгийн зах руу хамгийн ойр  баруун, зүүн хэсэгтээ 9-р сарын изотермийн  10°С тай тэнцэнэ. Хойд Оросын  буюу  1-р бүслүүрийн хойд хилд хамаарах маш өргөн  газар нутгын цаг агаарын нөхцөл маш хатуу ширүүн ихэнх модлог ургамал ургаж чаддаггүй. (Вольф, 1915, с. VIII). Оросын европын хэсэгт изотерм өргөрөгөөр бус  баруунаасаа зүүн чигт меридианы чиглэлээр шилждэг тул Орост эх газрын уур амьсгал зонхилж нэг өргөрөгт өвлийн температур баруунаасаа зүүн чиглэлд мэдэгдэхүйц буурна. Иймд эх газрын бус өвслөг  сортууд ялангуяа модлог ургамлын сортууд муудаж энэ төрлийн модлог ургамлын зарим сортууд Оросын баруун хэсэгт  зүүнээс хойд чиглэл рүүгээ түлхүү тархсан байдаг. Эх газрын ургамал  ургах тааламжтай нөхцлийг аагим халуун зунаараа ялгарах  Өмнөд, Төв Орост олсон байдаг. Вольфын судалгаа цэцэрлэгжилт болон  чимэглэлийн мод үржүүлэгт хувь нэмрээ өгсөн байдаг.  Энэхүү мужаар ангилах энэ схемийн дутагдалтай тал нь эдгээр сортуудын хил задгай, хүний селекцийн үйл ажиллагааны  дүнд тогтмол өргөжин тэлж байдаг үр жимс өгдөг сортууд дээр түшиглэсэнд оршино (Кохно, Курдюк, 1994, 2010).

Модлог ургамлыг шилжүүлэн суулгахдаа цаг агаарын хатуу ширүүн нөхцлийг жилийн минимум температурын дунджын шугамаар хамгийн сайн тодорхойлж болох  тухай Г. Т. Селянинов (1937) тэмдэглэсэн байдаг.  Энэ арга нь олон тохиолдолд нотлогдсон. Бук, граб болон падубын байгалийн тархац нь өвлийн доод температурын шаталбарын чиглэлтэй үндсэндээ давхцаж байгаа юм (Гурский, 1957). Дулаан орны модлог ургамлын үржүүлэг нь түүний өвлийг давах чадвараар тодорхойлогддог. Гэвч зуны дулааны нөлөөг мартаж болохгүй  (Краснов, 1909). Орост модлог ургамлын туйлын хил хязгаар өвлийн хүйтний харьцангуй шаталбартай давхцахгүй харин 7 сарын дундаж температуртай давхцана (Гурский, 1957). Орост модлог ургамлын туйлын хил өвлийн хүйтний авсолют шугамтай давхцахгүй харин 7-р сарын дундаж +10°С –тай тэнцэж байна (Гурский, 1957). Модлог ургамлын төрөл зүйлийн хуваарилалт хойд зүг рүү өвлийн хүйтэн температураас гадна мөчир боловсорч амжихгүй вегетацийн богино улирал, дулаан хангалтгүй зэргээр тодорхойлогддог.

Өмнөдийн  хуурай уур амьсгалтай мужуудад зөвхөн хүйтнийг тэсвэрлэх чадвараас гадна ган болон халууныг тэсвэрлэх чадварыг тооцох нь чухал ач холбогдолтой. Украйны модлог угамлын ангилал тогтооход  Н. А. Кохно, А. М. Курдюк нар (1994, 2010) өвлийн  доод температурыг тооцохоос гадна дулааны улирлын хур тундас, хур тундасгүй үеийн үргэлжлэх дундаж хугацаа, +10°С-аас дээшх температурын нийлбэр, гандуу өдрийн тоо, зуны улирлын хөрсний гадаргуугийн чийгийн ууршилтийг тооцсон байна.

19-р зуунд Баруун Европд олон төрлийн модлог ургамлын критик температурыг туршилтаар тодорхойлсон байна. Ж-нь: Айлант (Ailanthus altissima) - 25°С, Канадын церцис (Cercis canadensis) - 21°С, Грек самар (Juglans regla) - 27°С (үндэс хүртэл үхсэн) (Гурский, 1957). Критик температурыг селекцийн аргаар тодорхой хязгаар руу шилжүүлж болно. Гэхдээ энэ нь гибрид шинж чанар хадгалсан өөр ургамал болно.

Температурын хязгаарын босгыг авч үзэхдээ маш болгоомжтой хандах хэрэгтэй.  Модлог ургамлын хүйтнийг тэсвэрлэх чанар нь түүний физиологийн шинж чанартай нягт холбоотой. Дорнод Сибирийн олон төрөл (Даурын  шинс, (Larix dahurica), Каяндера (Larix cajanderi), сосна сибирская кедровая (Pinus sibirica) өвлийн ичээний үедээ “хүйтэн туйлд”-д ургаж өвөлжихдөө -50°С - -60 °-г  тэсвэрлэж, харин баруун Европд вегетацийн үедээ хөнгөн хяруу цохиход үхдэг тухай Н. А. Максимов өмнө (1913) тэмдэглэсэн байдаг. 

Модлог ургамлын физиологи нь  модны нас, усан хангамж, тэжээлийн нөхцөл, вегетацийн өмнөх цаг агаарын байдлаас хамаардаг.  Энэ бүгд критик температур тогтооход хүндрэл учруулдаг. Удаан үргэлжилсэн дулааны улиралын дараа гэнэт хүйтэрсэн өвлийн улиралд мод хамгийн ихрээр гэмтдэг. Бүрэн гүйцээгүй мөчиртэй өвөлжиж буй мод, өвслөг ургамал сэрүүн зуны дараа ихээр хөлдөж үхдэг.

Э. Л. Вольф (1917) “Модлог ургамлын хүйтэн тэсвэрлэх” шаталбар боловсруулсан юм. Ургамлыг өвөлжих чадвараар нь  биоэкологийн бүлэг болгон ангилж  зарим нарийвчлалыг хийж өгсөн уг  “шаталбар” мод судлалд өнөөг хүртэл ашиглагдаж байна. Ботаникийн цэцэрлэгт жил бүр тодорхой шаталбарийн дагуу хөлдөлтийн үнэлгээ хийдэг. Олон мод судлаачид өөр өөрийн шаталбартай.  Нэлээд алдартай шаталбаруудын нэг нь Оросын ШУА-ын Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнг үүсгэн байгуулагч П. А. Лапины шаталбар юм.  7 баллын шаталбар. 1. Ургамал гэмтэхгүй, 2. Нэг наст зуны  ургамлын мөчрийн үзүүр хэсэг гэмтсэн, 3. Нэг наст ургмалын мөчир бүхэлдээ гэмтсэн, 4. нэг наснаас дээш, 5. Цасны бүрхүүл хүртэл, 6. Ургамал үндэсний цагираг хүртлээ хөлдсөн, 7. Ургамал бүхэлдээ хөлдсөн. Олон жилийн ажиглалтын үр дүнд модлог ургамал бүрийг 5 бүлгийн нэгд нь л хамаатуулж болох нь харагдсан. I. Өвөлд бүхэлдээ тэсвэртэй, II. Харьцангуй тэсвэртэй, III. Тэсвэрлэх чадвар харьцангуй сайн биш, IV. Өвөлд тэсвэргүй, V. Үндэстэй хамт хөлдсөн. Цаг уурын ажиглалт хийснээр (абсолют доод хэмжээ, хамгийн их хүйтрэлтийн үргэлжлэх хугацаа, хасах температурын ерөнхий нийлбэр, цасан давхаргын зузаан, өвлийн дулаарал, хөрс хөлдтийн гүн,) өвөлжилтийн аль үед ямар гэмтэл авсан тухай; модлог, өвслөг ургамалд өвөлжилтийн ямар үр дагавар гарч болохыг урьдчилан таамаглаж болно. Энэ нь тухайн газар оронд модлог ургамлын ямар зүйл, хэлбэр, сорт тохиромжтой тухай мэдэх мөн үржүүлэг хийхэп аь төрөл зүйл, сорт сонголт хийх өгдөг.

Ургамлын тэсвэрлэх чанар гэдэг нь  ургамлын жилийн турш ил талбайд амьдрах амьдрах чадвар юм.  Хэрэв зөвхөн цаг уурын хэмжээсүүдийг авч үзсэн тохиолдолд тэсвэрлэх бүсчлэлийн ургамлын нас, байршил, гарал үүсэл гэх мэт “шаталбар будлиулах”  олон хүчин зүйлс  гарч ирж болох юм. Бид олон хүчин зүйлийн тэсвэрийн хязгаарыг мэдэхгүй. Мод үржүүлэгчид өөрийн арчилж буй ургамлын талаар үргэлж судалгаа хийж энэ талаар бодож өдрийн тэмдэглэл хөтөлж байх шаардлагатай.

Ургамлыг өвлийн дундаж температур бус нэлээд хахир хүйтэн, хэдийгээр түр хугацааны ч гэсэн цочир хүйтрэлт мөхөлд хүргэнэ. Абсолют минимум температурт ойр температур    ер нь ховор 50-80 жилд нэг удаа тохиолддог тул хөлдөх аюултай үзүүлэлтэд агаарын температурын абсолют минимумын дунджыг авч үздэг. Цаг уурын энэ үзүүлэлтийг Альфрер Редер (Rehder, 1949) өөрийн лавлах номонд хэрэглэсэн ба энэ лавлах өнөөг хүртэл зөөлөн уур амьсгалтай орны мод үржүүлэгч нарын ширээний ном байсаар ирсэн.  Уг лавлахад Америк Канад улсын модлог ургамлын өвлийг тэсвэрлэх чадварыг 7 бүсэд хувааж ил талбайд ургуулах боломжтой модлог, өвслөг ургамлын сортын 2550 төрөл зүйлийг  тэмдэглэсэн байна.  Дээрх бүсчлэлийг АНУ-ын ХАА-н Төрийн Департаментаас минимум температурын дунджийг тогтоохоор 20 жилийн турш хийсэн судалгааг үндэслэн гаргасан байна. Бүсчлэл хоорондын хязгаарыг 10-15°F8 хамгийн дулаан бүс VII-г 5°F 2аар авсан байна. Орчин үед АНУ-ын Хөгжлийн Агентлагийн 1990 оны картыг өргөн хэрэглэж байна (1990). Өнөөдөр 11 бүсэд хувааж байна. Үүнд: 1- арктик, 10-11- дулаан (Флорида арлын өмнөд хэсэг). Бүсүүд 5°F –н тутам шатлалтай дэд бүсүүдэд хуваагдана; “а” – сэрүүвтэр, “б” – дулаавтар (Хүснэгт).

АНУ-ын Хөгжлийн Агентлаг-аас гаргасан Тэсвэрийн бүсийн зураг бол америкийн цэцэрлэгийн аж ахуйн үндсэн баримт ба АНУ-ын цэцэрлэгч бүр өөрийн амьдарч буй бүсийн талаар мэдээлэлтэй байдаг. Уг бүсчлэл Хойд Америкийн Хадан уулаас  зүүн тийшээ,  хойноосоо өмнө зүг рүү нэлээд зөв зурвас бий болгодог. Өөрөөр хэлбэл бүсийн дотор өвлийн цаг агаар харьцангуй төстэй. Иймд энэ ангиллыг хэрэглэхэд хялбар байдаг. Уулархаг газар энэ ангиллыг хэрэглэхэд төвөгтэй.

Сүүлийн арван жилүүдэд тэсвэрийн бүсчлэлийн систем баруун Европод дэлгэрсэн (зураг 1). Австрали Шинэ Зеландад үүнээс ч өмнө хэрэглэж эхэлсэн байна (Harrison, 1975). Харьцуулалтын энэ аргыг хэрэглэхэд ургамалд зуны улиралд дулаан дутагдахгүй гэсэн урьдчилан гаргах нь харагдаж байна (Громадин, 2010). Европд  хүйтэн цаг агаар баруунаасаа зүүн рүү бус өмнөөсөө умард руу чиглэлтэй (зураг 1).

Тэсвэрийн бүсчлэл

Агаарын доод температур (20 жилийн дундаж)

Фаренгейтийн шатлал °F

Цельсийн шатлал °C

1

-5 - аас бага

-45аас бага

-5    -45 хүртэл

-45,5 аас -42,8 хүртэл

-45 -"-  -40 -"-

-42,7 -"-  -40     -"-

-40 -"-  -35 -"-

-39,9 -"-  -37,3  -"-

-35 -"-  -30 -"-

-37,2 -"-  -34,5  -"-

-30 -"-  -25 -"-

-34,4 -"-  -31,7  -"-

-25 -"-  -20 -"-

-31,5 -"-  -28,9  -"-

-20 -"-  -15 -"-

-28,8 -"-  -26,2  -"-

-15 -"-  -10 -"-

-26,1 -"-  -23,4  -"-

-10 -"-   -5  -"-

-23,3 -"-  -20,6  -"-

  -5 -"-    0  -"-

-20,5 -"-  -17,8  -"-

0 -"-      +5  -"-

-17,7 -"-  -15     -"-

+5 -"-   +10 -"-

-14,9 -"-  -12,3  -"-

+10 -"- +15 -"-

-12,2 -"-    -9,5  -"-

+15 -"- +20 -"-

-9,4 -"-      -6,7  -"-

+20 -"- +25 -"-

-6,6 -"-      -3,9  -"-

+25 -"- +30 -"-

-3,8 -"-      -1,2  -"-

10а

+30 -"- +35 -"-

-1,1 -"-      +1,6  -"-

10б

+35 -"- +40 -"-

+1,7 -"-     +4,4  -"-

11

+40 -"- дээш

+4,5 -"-    дээш

 

Нуур, далайгаар хүрээлэгдсэн Британийн арлууд тухайн өргөрөгтөө  гайхалтай зөөлөн уур амьсгалтай тул манайдаа дулаан орны гэж тооцогддог олон ургамал тэнд гадаа ургадаг. Европ тивийн баруун хязгаар үүнтэй төстэй уур амьсгалтай. Эргээс жаахан холдоход л одоогийн гол нуурын орчмын  нутаг дэвсгэрт нийтлэг байдаг зунаас илүү халуун болох жишээтэй. Тарих боломжтой ургамлын нэр төрөл шууд өөрчдөгдөнө.

Аль ч Тэсвэрийн бүсчлэлийн системийн нэг том дутагдал бол ургамлын шинэ төрөл цаашид нутагшуулах боломжийн талаар мэдээлэл өгч чаддаггүй. Ихэнх тохиодолд ялангуа Хойд Америкт иймэрхүү харалган ангилал тухайн нутаг дэвсгэрийн бүсийн гадна ургамал нутагшуулах аливаа оролдлогыг хойш тавьж үгүйсгэх нь олонтоо тохиолддог.  Энэ нь тэргүүлэх төрөл зүйлийн хувьд ч тохиолддог. Гэхдээ өөдрөг үзэлтэй цэцэрлэгч нар шилдэгт тооцогдсон лавлахад дурьдсаныг дагалгүй  сул тэсвэртэй гэдэг бүлэгт  тооцогдох ургамал үржүүлэх туршилтын ажлуудыг хийсээр байдаг. Энэ нь гайхамшигтай. Эдгээр ажил хийгдэхгүй бол цэцэрлэгжүүлэлт хөгжихөө болино шүү дээ.  Нөгөө талаас, тэвчээртэй хандлага, ухаалаг сэтгэлгээ саад болохгүй нь мэдээж. Заримдаа арилжааны мод үржүүлэгчид, таримлын худалдаачид урагшаа хэт тэмүүлэгчид байдаг.  Мод үржүүлэгчдийн лавлахад заасан ургамлын тэсвэрийн бүсчлэлд зарим талаар шүүмжлэлтэй хандах хэрэгтэй. Тухайн нутагт ургамал үржүүлэхдээ өргөн үргэлж туршлагад (хэрэв байгаа бол) үндэслэж байх хэрэгтэй. Интродуц нэг ба хэд хэдэн жил ургах нь туршилт амжилттай боллоо гэсэн үг биш. Хэрэв интродуцент хатуу өвлийг (үе үе давтагддаг) шинэ нөхцөлд ядаж нэг удаа тэсвэрлээгүй бол туршилтыг дууссанд тооцож болохгүй.

Ургамалд нөлөөлөх олон хүчин зүйлүүдийг (зуны дулаан жилийн хур тундсын хэмжээний улирлын хуваарилалт, цасан бүрхүүлийн өндөр, өвлийн нарны эрчим, салхи болон хөрсний төрөл бүрийн хүчин зүйлүүд) дутуу үнэлж болохгүй. Бүсийн доторхи  цаг агаар  нь газрын далайн түвшинөөс дээш өндөр, газрын налуу, голын хөндий, хотжилт, усан сан, салхины роз гэх мэт олон хүчин зүйлээс хамаардаг. Тодорхой цаг хугацаан дахь температурын минимумын рекорд дундаж минимум температураас 10°С –ээс доош байж болохыг тооцох хэрэгтэй. Амжилттай хэрэгжсэн интродукцын үр дүн нутагшуулах ургамлыг сонгохдоо тухайн нутагт оройн хяруу тэсвэрлэх, үржлийн үед дасан зохицох чанаруудад үндэслэн хийх нь амжилтанд хүргэдэг тухай зөвлөдөг.  Шинээр нутагшуулж буй зарим ургамал Ж-нь: Ericaceae нь хамгийн тохиромжтой цаг уур бүрэлдсэн хэдий ч  хүчиллэг хөрсийг илүүтэй шаарддаг (Beckett,1995).

Мөн өвлийн температурын  нэгэн адил зуны температурыг ашиглан ижил төстэй бүсчлэлийн зураглал зохиож болно. Америкийн Жимсчдийн Нийгэмлэгээс +30°С ба түүнээс дээш температуртай өдрийн тоог ашиглан зураглал гаргажээ. 1998 онд АНУ-д  хэвлэгдсэн уг зураглалд нутаг дэвсгэрээ ургамлын халуунд тэсвэрлэх чадвараар нь 1-ээс -(жилд  1 түүнээс цөөн халуун өдрүүд, ж-нь: Аляска,)  12 хүртэл (210 халуун өдрүүд Флорида, Техас (Grimshaw, Bayton, 2009) шатлалтай 12 бүсэд ангилжээ. АНУ-ын Жимсчдийн Нийгэмлэгийн зураглал нь АНУ-ын  Хөгжлийн Агентлагийн зураглалын нэг адил ургамлыг урьдчилан сонгоход хэрэглэдэг баримжаа авах төдий зураглал юм.

Зуны дулаан ургамлын өсөлт, хөгжилтөнд нүдэнд харагдахуйц нөлөө үзүүлдэггүй. Ургамал хүйтэнд нэрвэгдэхэд л  хэдий хэр гэмтсэн эсвэл үхсэн эсэхийг тогтоох үед хэр нөлөөтэйг тогтооход  харьцангуй хялбар байдаг. Зуны дулаан удаан, тогтмол хуримтлагдах байдлаар ургамлд нөлөөлж байдаг. Энэ нь нэг талдаа хортой байх болох ч зарим ургамалд ашигтай байдаг.  Зуны халуун удаан үргэлжлэх  нь зарим ургамал, ялангуяа  хойд бүсийн гаралтай ургамлыг үхэлд хүргэх хортой. Зарим ургамлын  модлог хэсэг нь өвлөөс өмнө бүрэлдэхийн тулд зуны дулааныг ихээр шаарддаг, эсвэл ургалт бүрэн явахад халуун нөхцөл шаардаж байдаг.

Дэлхийн эдийн засгийн даяарчлал, улс хоорондын ургамлын идэвхитэй солилцоотой холбоо бүхий бүсчлэлийн систем улам бүр олон улсын шинж чанартай болж байна (Harrison, 1975; Beckett, 1995); Фирсов, 2003; Grimshaw, Bayton, 2009).  Өвлийн тэсвэрлэлтийн шаталбарыг яаж хэрэглэх вэ? 1-рт, Танай орон дахь өвлийн хамгийн хүйтэн температурыг мэдсэнээр ямар бүсчлэлд хамаарагдахыг амархан мэдэж болно. Ингэснээр тухайн бүс болон арай илүү хүйтэн бүсчлэлд хамаарах модлог сонирхож буй ургамал сонгож болно. Хэрэв, өвлийн хүйтэн -18...-23°С аас доош орохгүй байвал танай нутаг  6-рт орох ба мод, өвслөг ургамал ургах боломжтой. Танай нутагт 5-р, мөн 1-р бүслэлийн ургамал ч ургах боломжтой. Магадгүй арай дулаан 7-р бүсэд хамаарах ургамал муугүй өвөлжих боломжтой. Өвлийг өнтэй давахад тохирох чийг, хөрс, хүйтэн салхинаас хамгаалах, нарны зөөлөн шаралт, хөрсний сайн боловсруулалт (дренаж),цасны зузаан давхрага зэрэг нөлөөлнө.  Ийм нөхцөлд зарим илүү танхил ургамал тарихыг оролдож болох юм.

Бүсчлэлийн энэ систем бол тийм их нарийвчлалтай биш юм. Энэ систем анхлан суралцаж буй цэцэрлэгч, тээнд сонголт хийхэд нь илүү тохирно. Үүнээс гадна байгальд популяци олон янз байдагтай нэг адил ургамлын төрөл зүйл бас л олон янз байдаг. Дэлхийн бөмбөрцгийн аль муж, далайн түвшнээс хэр өндөр газраас уг дээжийг авснаас хамаараад шинээр нутагшуулах ажлын үр дүн янз бүр гарч болно. Цаг уурын өөрчлөлтийн улмаас бүсчлэлийн шилжилт явагдаж байна. Хойд зүг рүү шилжиж байгаа тухай АНУ-ын Хөгжлийн Агентлагын ургамлын тэсвэрлэх бүсчлэлийн дахин хэвлэлтийн талаарх хэлэлцүүлэг хийгдсэн. Ургамлын тэсвэрлэлийн бүсчлэлийн зураглалийн  өрсөлдөгч  Arbor Day Foundation ургамлын тэсвэрлэх чадварын картыг 2006 онд хэвлүүлсэн ба хил хязгаарын энэ өөрчлөлт нь 1990 онд анх гаргасан зураглалд олон мужыг дулаан бүсчлэлд оруулалхыг уррьдчилан харсан байна (Grimshaw, Bayton, 2009).  Хил хязгаарын өөрчлөлтийг Оросын баруун хойд бүсэд хийх нь зүйд нийцэх юм (Фирсов, 2003; Фирсов, Фадеева, Волчанская, 2010). Агаарын минимум температурын  хэмжээ дээшилж хахир хүйтэн өвөл хоорондын зай уртасч  байна.

1980-аад оны эхэн үеийн Европын цаг агаарын байдалд үндэслэн ургамлын өвлийг тэсвэрлэх чадварын бүсчлэлийг тодорхойлсон Европын  зураглалд (Warda, 1995) Санкт Петербург 4-р бүсд хамаарч байсан. Лениград, Псков, Новгород мужуудын 95 цаг агаарын станцын 25 жилийн хугацаанд (1970-1994)  хийсэн бидний ажиглалт (Фирсов, 2003) судалгаа доорхи тооцоог гаргасан болно. Лениград, Псков, Новгород болон Карелийн мужуудын жижүүрийн цэгийн тэмдэглэл, 92 цаг уурын станцын 25 жилийн хугацаанд (1970-1994)  хийсэн мэдээлэд үндэслэн дараах тооцоог гаргасан болно. Үүнд: -29° ба -34° нь агаарын температурын олон жилийн дундаж изотермүүд, -29° изотерм Рощино станц Сосново-ийн хоорондох  ба гэвч зүүнээсээ Петрокрепость станц хүрэлгүй Санкт-Петербургт төгссөн. Санкт Петербург 4 ба 5 –р бүсийн дунд орж,  Финскийн залив руу орсон хотын байгууламж, нутаг дэвсгэр бүхэлдээ 5-р бүсэд орсон байна.  30 жилийн хугацааны (1987-2008) агаарын дундаж минимум температур -22.6°С байгаа нь Санкт Петербург зураглалын 5-6 бүсчлэлийн хилд харъяалагдаж байна.  Цаг агаарын үргэлжилсэн дулаан нь ургамалд тэр бүр таатай байдаггүй ч Санкт Петербургд дулааны ургамлуудыг тариалсаар байна.

А. Н. Гурский тухайн үедээ (1957, хуудас 175) Вольфийн боловсруулсан үндэслэлд тулгуурлан С. М. Кировын нэрэмжит Ойн Техникийн Академийн  Санкт Петербург дахь Ойн цэцэрлэгт хүрээлэнд газар зүйн өөр өөр гаралтай модлог ургамлын зүйлүүд дээр туршилт хийж “өвөлд тэсвэртэй модлог ургамлууд газар зүйн 4-р бүсчлэл буюу дундад болон өмнөд Европын хэсэг, Сибирь, Алс Дорнод ба Хойд Америкийн ойт мужаас гаралтай” . Хятадын модлог ургамлуудаас  өвөлд тэсвэртэй нь Японы ойт  мужуудад ургадаг навчит мод (Larix Lejmklepis Gord.), цасан бүрхүүл дор өвөлждөг хэд хэдэн өвслөг ургамал” гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Сүүлийн жилүүдэд Шинэ Зеландын (Podocarpus nivals), Өмнөд Америкийн (Berbers buxifolia)  зэрэг Вольфийн үед өвөлд тэсвэр муутай, хөлдөлтөд амархан нэрвэгддэг гэгдэж байсан зарим зүйлүүд ургаж сайн өвөлжиж байна.

Оросын баруун-хойд мужууд, Карелийн бүгд найрамдах улсуудад хөдөө аж ахуйн цаг агаарын бүсчлэлийн зураглал хийгдсэн байдаг. Ленинград муж 5 бүсчлэлд хуваагдсан (зураг 3). Үүнд: Финляндын арлын хойд ба өмнөд эрэг хавь, Санкт-Петербургын бүх нутаг хамгийн дулаан 2 дэд район буюу 5-р бүсчлэлд орно (Агроклиматын эх сурвалж..., 1971). Уг бүс харьцангуй зөөлөн, дулаарах нь олонтоо жаваргүй урт хугацаагаар үргэлжлэхгүй уур амьсгалтай. Хөдөө аж ахуйн цаг уурын бүсчлэл тогтооход үржлийн үед улаан хангалттай, өвлийн улирлын шинж чанар, хөдөө аж ахуйн таримлын өвөлжилт таатай зэрэг нөхцлүүдийг үндэс болгосон байна.  Абсолют минимумын дундажаас гадна агаарын +10°С-аас дээш идэвхитэй температурын нийлбэрийг үндсэн үзүүлэлт болгож авсан.Мөн дараах шинжүүдийг тооцсон болно. Үүнд: хүйтрэлтгүй үеийн үргэлжлжх хугацаа, 7-9 саруудын хөрсний 10 см гүний +10°С-ийн нийлбэр, механик бүтэц, физик газар зүйн нөхцөл гэх мэт. Хэдийгээр Ленинград мужын Подпорожский, Бокситогорский, Лодейноплоьскийн зарим хэсэг, Тихвинскийн районууд нь илүү хүйтэн районд ордог ч гэсэн бүсчлэлийг зөвхөн агаарын минимум температурын зарчмаар  хийсэн болно. Дээр хэлсэнчлэн Санкт-Петербург, Финляндын булан орчмын нутгууд илүү дулаан ангилалд орно. Нутагшуулах туршилтууд мод үржүүлгийн сурах бичгүүдийн тусгайлсан заалтыг баримтлан хийдэг боловч үр дүн нь өргөн газар нутагт нэвтэрсэн байдаг. Ленинград-Санкт- Петербургд үржүүлсэн олон төрөл зүйлийг хотоос өмнө зүгт  үржүүлэхийг зөвлөсөн байдаг (ЗСБНХУ-ын Мод өвслөг ургамлууд, 1949-1962). Гэхдээ Санкт-Петербургд хийгдсэн туршилтын үр дүн хэдийгээр баруун, баруун өмнөд газар нутгийн хувьд тохирох боловч өмнө зүг рүү гээ тухайн газар өвлийн температур илүү доошоо байдаг өөр бүсчлэл хамаардаг байна. Зөвлөмжийг нарийвчлан авч үзэхийн тулд арборетумын багц, мод үржүүлэг болон нутагшуулах төвүүдийг өргөжүүлэх шаардлагатай. Орост ижил төрөл зүйлийг газар зүйн өөр өөр байрлалд зэрэгцүүлэн туршихад  Редерийн дэвшүүлсэн мод үржүүлгийн бүсчлэлийг, тэдгээрийн хил хязгаарыг  нягтлан шалгаж  болох юм.

Дээр дэвшүүлсэн заалтуудыг үндэслэн Оросын нутаг дэвсгэрийг бүхэлд нь мод үржүүлгийн чиглэлээр ангилахад америк, баруун европын мод үржүүлэгчдийн нутагшуулсан ажлын үр дүнг өөрсдийн ажлын үр дүнтэй харьцуулан авч үзэх нь  зүйтэй юм. Энэ нь өмнө нь ерөөсөө туршигдаагүй эсвэл хангалттай туршигдаагүй төрөл зүйлийг талаар  урьдчилсан үнэлгээ өгөхөд ашигтай юм.

Батумын Ботаникийн цэцэрлэгийн Захирал, үүсгэн байгуулагч, нутагшуулагч,  ботаникч, газарзүйч Андрей Николаевич Краснов гаднын  модлог ургамлын төрөл зүйлийг ургамалд өөрт нь тохирохгүй нутаг оронд шинээр нутагшуулах талаар онцгой шүүмжлэлтэй хандаж онцолсон байдаг. Ургамал үржүүлэх, өөрийн цэцэрлэгтээ шинэ төрөл зүйл туршихыг хүсч буй бүх хүн “Дал мод Архангелийн тундрт хэзээ ч ургахгүй. Тэмээ Явын охин ойд амьдарч чадахгүй” гэсэн үгийг санаж байх хэрэгтэй (Краснов, 1909, хуудас 655).